СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴Х.Нямбаатар: Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудалд Х.Баттулга, С.Баярцогт нар ч холбоотой

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг Авлигатай тэмцэх газарт өгч шалгуулахаар болсон тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:

-Нийслэл хотын автобус худалдан авахтай холбоотой хууль зөрчсөн байж болзошгүй хэд хэдэн асуудал байгааг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэх ажлыг 2009 оноос хойш хэд хэдэн удаа зохион байгуулсан байдаг.

2009 оноос эхлэн нийтийн тээврийн салбарт автобус худалдан авахдаа нээлттэй тендер сонгон шалгаруулалт хийлгүй явж ирсэн байна. Тухайлбал,

-Автобус I компанид-120,
-Автобус-III компанид-80,
-Цахилгаан тээвэр компани -50,
-Эрдэм Транс-30,
-Автобус нэгдэл-10,
-“Сутайн буянт” компани-30,
-“Цахилгаан тээвэр” компани 30,
-“Мяралзаа” компани 8,
-“Тэнүүн-Огоо” компани- 50,
-“Тэнүүн дэлгэр” компани-14,
-“Атибус” компани найм гээд . Үүнээс болж, дээр дурдсан аж ахуй нэгжүүд улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан автобусны эргэн төлөлтийг хийгээгүй. Үүнээс болж ханшийн зөрүүнээс шалтгаалж 30 гаруй тэрбум төгрөгийн бодит хохирол үүссэн. Эл асуудлаар Өмчийн харилцааны газраас удаа дараа шүүхэд хандсан ч автобусыг анх улсын төсвийн хөрөнгөөр бүртгүүлсэн учраас Өмчийн харилцаа нэхэмжлэх эрхгүй гээд өнөөдөртэй золгосон.

400 автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулсан Зам тээврийн яам, тухайн үеийн санхүүжилт гаргасан Сангийн яам, Төрийн өмчийн хороо, Нийслэлийн Засаг даргын захирагч нарт тухайн үеийн Засгийн газар тогтоол шийдвэр гаргасан. Засгийн газраас 2010 онд дахиж тогтоол гаргаад 2009 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 400 автобусыг эзэмшүүлж, ашиглуулах талаар ААН байгууллагуудтай байгуулсан гэрээг Үндэсний аудитын газраас өгсөн шаардлагын дагуу дахин шинэчлэн байгуулахыг тухайн үеийн Засаг даргад даалгасан байна. 

й. 

Нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэхээр 2015 онд багтаамж ихтэй, угсраа цэнхэр 20 автобусыг оруулж ирсэн. Ингэхдээ мөн шууд гэрээний аргаар худалдан авалт хийсэн. Өнөөдөр дээрх худалдаж авсан угсраа цэнхэр автобусны нийт өртөг нь 9.9 тэрбум. Үүнээс  хоёр автобусыг шууд акталсан. Өөрөөр хэлбэл, нийт нормдоо хүрч ажиллахгүйгээр . Одоо дахиад хоёр автобусны моторын асуудал яригдаж байна. Моторыг нь авчрах гэхээр тендерт шалгардаг ААН байдаггүй. Шалтгаан нь шууд гэрээний аргаар худалдан авсан. 

Мөн 2015 онд 30 ширхэг дунд оврын каунти автобусыг худалдаж авсан. Мөн л шууд гэрээний аргаар. Нэг бүрийнх нь үнэ тухайн үеийн ханшаар 130 сая төгрөг. 2015 онд 20 ширхэг Экобус автобусыг авсан. Нэг бүрийнх нь үнэ 269 сая төгрөг. Нийт 5.4 тэрбумаар шууд гэрээний аргаар худалдаж авсан. Харамсалтай нь эдгээр 20 автобус гэрээгээр хүлээсэн цаг хугацаандаа нийтийн тээвэрт явалгүйгээр актлагдсан.

Үүний дараа Монбус-30 гэдэг цахилгаан автобусыг нэг бүрийнх нь үнэ 470 сая төгрөгөөр авсан. Гэтэл нэг жилийн дараа бараг өгсүүр өндөр газар явалгүйгээр актлагдсан. Бас л шууд гэрээний аргаар худалдаж авсан. Монбус гэдэг 30 ширхэг траллейбус 2010 онд шууд гэрээний аргаар худалдаж авсан. Нэг бүрийнх нь үнэ 475-525 сая төгрөг. Одоо ашиглагдахаа больсон. 

2020 онд Хятадын Юнлонг компанийн цахилгаан автобусыг туршилт хэлбэрээр урьдчилж аваад мөнгийг нь өгөлгүйгээр өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Тендер гэлгүйгээр туршиж үзээд болж байвал гэрээ хийхээр авчээ.

"Шиамэн голдэн драгон бус”-ыг 2022 онд нэг бүрийг нь 271.5 сая төгрөгөөр 60 автобусыг шууд гэрээний аргаар худалдаж авсан. Давхар 10 ширхэг цахилгаан автобусыг 2022 онд худалдаж авсан. Нэг бүрийн үнэ нь 776.5 сая төгрөгийн үнэтэй.

Сүүлд улаан автобус нэг бүрийн үнэ 275.1 сая төгрөгөөр 122 ширхэг худалдаж авсан. Нанжин цахилгаан автобусыг 2023 онд тус бүрийг нь 625.6 сая төгрөгөөр шууд гэрээгээр худалдаж авсан. 

2020 онд 307.3 сая төгрөгөөр 75 хүүхдийн шар автобусыг шууд гэрээний аргаар худалдаж авсан. Тэгэхээр

Нийтийн тээврийн иж бүрэн шинэчлэлийг хийж, стандартын шаардлага хангахгүй автобуснуудыг үйлчилгээнээс хасна. Мөн иргэдэд нийтийн тээврийн ухаалаг төлөвлөлтийг танилцуулахаар төлөвлөж байгаа. Түүнчлэн богино эргэлтийг бий болгож, гар утаснаасаа төлбөр төлөх боломжийг бүрдүүлнэ. Түгжрэлийг 30 орчим хувиар бууруулах богино хугацааны төлөвлөлтийг бэлтгэж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.