СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2023-10-30

Бүлэглэн хүч хэрэглэхийг завджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

"Тосонцэнгэл-УБ, УБ-Тосонцэнгэл" нээлттэй групп дээр "Энэ хоёр новшоос болгоомжил. Эмэгтэй хүүхэд бүлэглэн хүчиндэхийг завдсан. Эсэргүүцэл үзүүлэхэд нь нүүр нүд, толгой түрийгүй зодож, тусламж гуйж орилохоор нь нэг нь амыг нь дарж хүч хэрэглэсэн" гэсэн постыг нэр усгүй хаягнаас тавьсан байна. 

Энэ постны талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Завхан аймгийн Тосонцэнгэлд ийм хэрэг гарсныг бүртгэсэн. Шалгаж байна" гэсэн хариултыг өглөө. 

Иймд та бүхэн бага насны эмэгтэй хүүхдээ хараа хяналтгүй явуулахаас аль болох зайлсхийж, сэжигтэй үйлдэл бүрийн зургийг авч баримтжуулах, шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэж байхыг сэрэмжлүүлж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.190.112

Шинэ үеийн гаж донтонгууд гарж ирцгээж байна. Бушуухан хууль батлуулж тайган болгохгүй бол ирээдүйд хүүхдийн чинь хүүхдийг бузарлаж мэднэ шүү. Ард түмэн үндсэн хуулинд заалт оруулж хүчин хийсэн батлагдвал тайган болгож шоронд ялыг эдлүүлдэг болгоё.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.