СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-30

Сэлэнгэ аймаг NEAR-д гишүүнээр элссэн анхны аймаг боллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

БНСУ-д зохион байгуулсан NEAR холбооны 14 дүгээр Бүгд хуралд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог оролцоод ирлээ.

NEAR нь Зүүн хойд Азийн 5 улсын засаг захиргааны томхон нэгж өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага аж.

Бүгд хуралд Хятад, Япон, Солонгос, Монгол, Орос гэсэн 5 улсын 52 орон нутгийн гишүүд, Монгол Улсаас 11 аймгийн төлөөлөл оролцсон байна.

14 дүгээр Бүгд хурлын өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-д Монгол-Хятадын хамтарсан 4 дэх удаагийн экспо зохион байгуулжээ. Тус үйл ажиллагааны үеэр Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог,  Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар NEAR холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Им Бён Жинтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон аж.

 

Энэ үеэр Им Бён Жин NEAR Хэрэг эрхлэх газраас шинээр хийх ажлын төлөвлөгөө, Зүүн хойд Азийн өнөөгийн нөхцөл байдал, стратегийн ач холбогдол зэргийг танилцуулан цаашид NEAR-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Зүүн хойд Азийн бүс нутгийн 14 дүгээр Бүгд хуралд оролцохыг урьжээ.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог Монгол Улсын орон нутгаас Сэлэнгэ аймаг хамгийн түрүүнд NEAR-д элссэнийг тодотголоо.

Тэрбээр “NEAR-ийн олон үйл ажиллагаанд Сэлэнгэ аймаг идэвхтэй оролцож байгаа. Энэхүү NEAR холбооны 14 дүгээр Бүгд хуралд “Орон нутгийн төрийн албан хаагчдыг харилцан солилцох, мэргэшүүлэх сургалтуудад хамруулах, мэргэжил арга зүйн чиглэлээр харилцан ашигтай, иргэдэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэх санал” оруулж өгөх хүсэлтийг тавьсан юм” хэмээв.

БНСУ-ын Үльсан хотод зохион байгуулсан Зүүн хойд Азийн 14 дүгээр Бүгд хурлаар \The ‘’NEAR 14th‘’ General Assembly\ Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогийн энэхүү саналыг авч хэлэлцэн 2024 оны NEAR-ийн Хэрэг эрхлэх газраас хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусган, Зүүн хойд Азийн 14 дэх Бүгд хурлын Тунхаглалын бичгийн 3-р зүйл болгон оруулжээ.

Ингэснээр Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагч, иргэдэд хамтын ажиллагааны хүрээнд харилцан солилцоонд хамрагдах, олон талт үйл ажиллагаанд оролцох өргөн боломж нээгдэж байгаа аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.