СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-30

Христийн сүмээс БЗД-ийн 12 цэцэрлэг, нэг сургуульд шаардлагатай гал тогооны тоног төхөөрөмжийг гардууллаа

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Баянзүрх дүүргийн шинээр байгуулагдсан цэцэрлэг, цэцэрлэгийн өргөтгөл, нэг сургуульд шаардлагатай гал тогооны хэрэгслийг Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн дэргэд үйл ажиллагаа явуулдаг "Дезерет" олон улсын энэрлийн байгууллага болон Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран гардууллаа.

"Дезерэт" олон улсын энэрлийн байгууллага нь зөвхөн шашны чиглэлээр бус хүүхдүүдийн төлөө сайн үйлсийн аяныг зохион байгуулж орон нутагтай хамтран олон ажлыг хэрэгжүүлж байсан билээ.

Дүүрэг орон нутагт шаардлагатай хөрөнгө оруулалтыг зөвхөн төсвийн хөрөнгөөр хийх бус олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалтаар хийхийг эрмэлзэж буйгаа Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр онцоллоо.

12 цэцэрлэг, нэг сургуульд нэг, хоёрдугаар хоолны тогоо, хөргөгч, шарах зуух, махны машин, аяга таваг ариутгагч зэргийг гардуулсан бөгөөд 40 гаруй сая төгрөгийн өртөгтэй хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.