СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-30

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн улмаас 12 хүн амь насаа алджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид аврах ажиллагааны 3, гал түймрийн 50 дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 9 иргэний амь нас, 1 тэрбум 212 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Дуудлага мэдээллийг ангилвал шар өвс 14, байшин 11, хогийн цэг 9, монгол гэр 8, цахилгаан хэрэгсэл, самбар 4, автомашин 1, газ 1, модон жорлон 1, хураалттай мод нэг байна.

Гал түймрийн улмаас 12 том хүн амь насаа алдаж, 2 түлэгдэж гэмтлээ. 

Болзошгүй гал түймэр, аюул ослоос сэргийлэн, гэр, орон сууцны галлагааны аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.