Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Акуа гарден" буюу олны хэлж заншсанаар "Авлига хороолол"-ын дөрвөн блок барилгын дунд хураасан байсан хөөсөнцөрт өнөөдөр 17 цаг 50 минутын үед гал гарчээ.
Нийслэлийн гал унтраах ангид 17 цаг 542 минутын үед дуудлага хүлээн авсан бөгөөд унтраах явц ямар байдалтай байгаа талаар лавлахад "Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход галыг иргэд унтраасан байсан" гэх мэдээллийг өглөө. Гал дэгдэнгүүт тус барилгын ажилчид өөрсдөө унтраасан, барилгын үндсэн хийцэд шаталт явагдаагүй, хөө тортог үүссэн, үүний улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй байдалтай байсан аж.
Хөөсөнцөрийн гал бусад барилга руу ороогүй, гал юунаас гарсныг мэргэжилтнүүд газар дээр нь тодруулахаар ажиллаж байна гэв.
Урьдчилсан байдлаар ажилтнуудын санамсар болгоомжгүй байдлаас гал гарсан байж магадгүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.