Өчигдөр болж өндөрлөсөн Ардчилсан намын удирдлагын зөвлөгөөнд АН-аас УИХ-д сонгогдсон гишүүд бараг бүгд ирсэн байв. Харин Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хүрэлцэн ирээгүй боловч түүний хүргэн гэгддэг Г.Дэнзэн ирсэн байгаа нь содон харагдах аж.
Тэрээр Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болжээ. 2016 оноос хойш хууль хяналтын байгууллагаар явсан түүнд холбогдох хэрэг 2021 онд дууссан байдаг.
Хэргийн талаар товч сануулахад, анхан шатны шүүх 2017 онд түүнд таван жил зургаан сарын хорих ял оноосон боловч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хариуцлагаас чөлөөлсөн байдаг. Гэхдээ улсад учруулсан 199 сая төгрөгийг Г.Дэнзэнгээс гаргуулж, улсыг хохиролгүй болгохоор шийдвэрлэсэн. Иймд Г.Дэнзэнгийн нэр дээр бүртгэлтэй, “Кристал таун” орон сууцын хороолол дахь байрыг нь улсад учруулсан хохиролд тооцуулан авахаар болж байсан юм.
Өнгөрсөн хугацаанд ажил төрөл эрхлээгүй "Хүргэн" Г.Дэнзэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийг оройгоор төгсжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ХУЛГАЙЧ НАР ЗАЙЛАХГҮЙ БОЛ НАМ Ч УЛС Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ.БАЯРЦОГТ ГЭДЭГ ХУЛГАЙЧИЙГ ХАРАХААР БҮХ ИТГЭЛ ҮНЭМШИЛ ХИЙСЭЖ БАЙНА. ХУЛГАЙЧ НАРЫГ ЦУС УРСГАЖ ЗАЙЛУУЛАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛЖЭЭ.