СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-28

“ТҮНШЛЭЛИЙН ФОРУМ-2023” арга хэмжээ болов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн хүрээнд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Түншлэлийн форум-2023” төсөл хэрэгжүүлэгч талуудын нэгдсэн зөвлөгөөнийг аравдугаар сарын 26,27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Арга хэмжээнд төслийн зорилтот Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймаг, 13 сумдын төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, малчид, нөхөрлөл, хоршоодын 200 гаруй төлөөлөл оролцож байна.

Нэгдсэн зөвлөгөөний хүрээнд дараах үйл ажиллагааг зохион байгууллаа.  

-Төсөл хэрэгжих хугацаанд орон нутагт бий болсон сайн туршлага, амжилтын түүхийг танилцуулах, түгээн дэлгэрүүлэх;

-Төсөл хэрэгжиж дууссаны дараах бодлого, эрхзүйн орчин, санхүүжилтийн механизмууд болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх талаар салбар хэлэлцүүлэг зохион байгуулж олон талт хамтын ажиллагааны боломжуудыг тодорхойлох;

-Байгаль орчны мэдлэг, мэдээллийг түгээх, чадавхжуулах цахим платформ, Ногоон бизнес , уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах санхүүжилтийн шинэ боломжуудыг танилцуулах;

-Ойн дагалт болон мал аж ахуйн гаралтай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг өргөжүүлэх боломжийг нээх.

Түншлэлийн Форумд оролцогчид харилцан туршлага, мэдээлэл солилцохоос гадна төслийн үр шим хүрэгтэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнг /2023.10.27/ Лавай худалдааны төвд  олон нийтэд танилцуулж, борлуулж байгаагаараа онцлог юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.