СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.10.29/ нийслэл хот орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Багануур орчмоор шөнөдөө -8...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор шөнөдөө -10...-12 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

Шөнөдөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй, өдөртөө баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй хур тунадас, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна

Агаарын температур: Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -13...-18 градус, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +3...+8 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...+3 градус дулаан, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө нийт нутгаар бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -5...0 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +1...+6 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.

Аравдугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 03-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр, 2-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.