™ watch di|
Улс төр | 2023-10-28

Л.Гантөмөр: Улсыг өргүй болгосон цагт улс төрөөс гарна гэдэг зорилготой байх хэрэгтэй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр зөвлөлдөж байна. Энэхүү зөвлөгөөнөөр Ардчилсан намын үйл ажиллагааны чиглэл, бодлого, цаашид хэрхэн ажиллах стратегийг хэлэлцэж байгаа аж. 

Зөвлөгөөнд Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, Улс төрийн зөвлөлийн гишүүд, дэд дарга нар, дунд шатны намын дарга нар оролцож, Ардчилсан намын бодлого, төлөвлөлт, сонгуульд оролцох стратегийг ярилцаж байна.

Зөвлөгөөнийг нээж Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр хэлсэн үгэндээ “Бидний өнөөдөр энд цугларсан шалтгаан бол бидний үзэл санаа юм. Бид бүгд эрх чөлөөнд хайртай. Монголын ард түмний эрх чөлөөг хамгаалах үүднээс алс холын аймгуудаас удирдлагууд маань зорин ирлээ.

Монгол улсын хөгжил рүү чиглэсэн, үзэл санаан дээр суурилсан нэгдсэн бодлого стратеги хэрэгтэй. Энэ нь юу вэ гэхээр жижиг, цомхон бүтэцтэй Засгийн газар, бага татвар юм. Эд бүгд нийлээд өргүй, чинээлэг амьдралыг авчирдаг.

Энд сууж байгаа хүн болгон сэтгэл зүрхэндээ Би Монгол Улсыг өргүй болгосон цагт улс төрөөс гарна гэдэг зорилготой байх хэрэгтэй.

Өмч ард түмэн рүү шилжинэ. Өмчгүй нийгэм байгуулах стратеги дээр МАН үүссэн. Харин АН бол өмчтэй иргэдийг бий болгох страги дээр үүссэн. Энэ л бидний ялгаа юм. Бид одоо “Өргүй Монгол” гэдэг стратеги руу явах юм. Зөвшөөрлүүдийг үгүй хийж, тендерүүдийг ил болгох болно” гэлээ.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.