СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-28

Монголын бяслаг урлаачдын фестиваль Үндэсний соёл амралтын хүрээлэнд эхэллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

Монголын бяслаг урлаачдын фестиваль өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хоолондоо” ресторанд эхэллээ.

Энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд үргэлжлэх тус фестивальд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сум, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Төв аймгийн Жаргалан, Архангай аймгийн Тариат, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум зэрэг сүү цагаан идээ, бяслагаараа алдартай сум орон нутгийн бяслаг урлаачид цугларчээ. Мөн Хөдөө аж ахуй их сургууль болон мэргэжлийн тогооч, бяслаг урлаачид оролцож байна. Ийнхүү Монгол орны өнцөг бүрээс ирсэн бяслаг урлаачид өөрсдийн бүтээлүүдээ дэлгэж байгаа юм.

Анх 2020 онд зохион байгуулагдаж байсан Монголын бяслаг урлаачдын фестиваль жил бүрийн намар уламжлал болон зохион байгуулагдаж иржээ.

Уншигч та Үндэсний соёл амралтын хүрээлэнд зочилж, нутаг нутгийн өнгө, амтыг шингээсэн ховор бяслагуудыг амтлаарай. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.