СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-27

Арван аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын яамнаас 2023 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж буй төслийн барилгуудад төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ. 

Барилга, хот байгуулалтын сайдын “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт” батлах тухай 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн А/74 дугаар тушаалын дагуу 10 төсөл хөтөлбөрийн 85 аж ахуйн нэгж байгууллага, 105 объект, барилга байгууламж, шугам сүлжээг шалгалтад хамруулсан байна.

Тодруулбал, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдаж буй “Ногоон Нуур 1008” айлын орон сууцны цогцолбор, Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, Монголын мянганы сорилтын сангийн санхүүжилттэй ус дахин боловсруулах үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэр, “Админерал” ХХК-ийн нүүрс боловсруулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, гүний уурхайн бүтээн байгуулалт, Дорнодын цахилгаан станцын 50 мВт-ын өргөтгөл, Бөөрөлжүүтийн 300 мВт-ын цахилгаан станцын төсөл, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх дэд төвүүдийн шугам сүлжээнд хяналт шалгалт хийжээ.

Мөн 66 өргөх байгууламжийн угсралт, ашиглалт, холбогдох зөвшөөрөл, баримт бичгийг шалгажээ. 

Хяналт шалгалтаар батлагдсан зураг төсөлгүй, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээгүй, ажлын акт болон барилгын угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл баталгаажуулаагүй, угсралтын ажил гүйцэтгэхдээ технологийн алдаа гаргасан үндсэн хийц бүтэц өөрчилсөн, бараа материал зориулалтын бусаар хадгалсан зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Илэрсэн зөрчлүүдэд Улсын ахлах байцаагчийн 193 заалт бүхий найман албан шаардлага, таван дүгнэлтийг хүргүүлж, 10 аж ахуйн нэгж, байгууллагад торгууль ногдуулах, шийтгэлийн арга хэмжээ авч, хоёр аж ахуйн нэгж байгууллагын 23 объект, барилга байгууламжийн угсралтын ажлыг түр зогсоох арга хэмжээ авлаа 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.