СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-27

Хууль зүйн сайд Б.Энхбаяр Д.Мөнх-Эрдэнэтэй уулзана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 жилийн өмнө

ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангид ял эдлэж буй Д.Мөнх-Эрдэнэтэй Хууль зүйн сайд Б.Энхбаяр очиж, уулзахаар төлөвлөж буй ажээ. Д.Мөнх-Эрдэнийг ШШГЕГ-ын тусгайгийнхан эрүүдэн шүүсэн, хүч хэрэглэсэн, эрхийг нь ноцтой зөрчсөн гэдэг мэдээллийг тэрбээр өөрөө өгч буй юм.

Үүнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Б.Энхбаяр болон УИХ-ын гишүүн Д.Ганбат нар хамтдаа 413 дугаар хорих ангид очиж, уулзахаар төлөвлөж байсан ч Хууль зүйн сайд амжаагүй аж. 

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат тэргүүтэй АН-ын гишүүд хэд хоногийн өмнө Д.Мөнх-Эрдэнэтэй очиж уулзсан. УИХ-ын гишүүн Д.Ганбат “Д.Мөнх-Эрдэнэтэй уулзахад шоронгоос амьд гарахгүй юм байна гэсэн. Сэтгэл санаа нь цочирдсон, хүнд байна. ШШГЕГ-ын тусгайгийнхан түүнийг зодож, дарамталсан гэдгийг өөрөө хэлж байна” гэдэг мэдээллийг өгсөн юм.

Хууль зүйн сайд Б.Энхбаяр ойрын хугацаанд 413 дугаар хорих ангид очиж, Д.Мөнх-Эрдэнэтэй уулзахаар төлөвлөж буй ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.