Голын голдирол хаасан "Шунхлай" шатахуун түгээх станцын үндсэн барилгыг буулгаж байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:
-Шунхлай трейдинг компанийн эзэмшлийн ШТС-ыг голын ай савд баригдсантай холбоотойгоор газар чөлөөлөх асуудлыг харилцан тохиролцож, өнөөдөр эхлүүлж байна. Үер усны ай сав газарт уг байгууламж орсон гэдгийг ойлголцсон. Тус компани тодорхой түвшинд холбогдох байгууллагын зөвшөөрөлтэй байсан. Газрыг чөлөөлсний дараа голын ай савыг хамгаалах, үерийн хамгаалалтын барилга байгууламжууд баригдана.
Өмнөх шийдвэрүүд албадан буулгах чиглэлтэй байсан бол өнөөдөр хувийн хэвшилтэйгээ ойлголцлоо. Өөрөөр хэлбэл, шүүхийн журмаар биш харилцан тохиролцсон гэж ойлгож болно. Хавар шар усны үер, борооны үер биднийг хүлээхгүй учир түргэн шуурхай шийдсэн.
Бид аливаа асуудалтай нүүр тулж эхэлж байна. Миний авсан мэдээллээр, бид долоон давхраас дээш барилга нурааж байсан практикгүй юм билээ. Иймд гадаад улсын хүмүүстэй хамтарч ажиллах магадлал ч байж болно.
Зардал бол харилцан адилгүй. Эхний ээлжид харилцан газар чөлөөлж байгаа гэж ойлгоорой. Эргээд хувийн хэвшилтэйгээ харилцан тохиролцож байгаа хэрэг. Үер усны байгууламж барьж, голын сай сав газраа хамгаалах ажлыг түрүүнд нь ингэж хийх хэрэгтэй байна. Эхний ээлжид газраа чөлөөлөөд авна. Чөлөөлж буй газруудын цаашдын тохижилтын холбогдох зардлыг төсөвт суулгана. Шунхлай ШТС-ыг барих өөр газар олгох байдлаар ойлголцсон гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
S XN80955877
S AWI80955877