"Ногоон автобус"-ны хэргээр Хотын даргын ажлаа өгөхөөс өөр аргагүй болсон Д.Сумъяабазар улс төрд байх хугацаандаа өөрийн бизнес, хувийн амьдралаа чинээнд нь тултал өөд татаж чаджээ. Цаашид олон баримт хөврөх учир энэ удаад өөрийнх нь Хөрөнгө, орлогын мэдүүлэгт багтдаг Үндэсний хөрөнгө оруулалтын банк (ҮХОБ)-ныхаа санг төрийн байгууллагын мөнгөөр хэрхэн зузаатгасныг баримттайгаар өгүүлье.
Д.Сумъяабазар 2017 оны аравдугаар сард Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдож байв. Тэр 2020 оны сонгууль өнгөртөл тус салбарыг толгойлох болно.
Түүнийг сайд хийх үед төрсөн дүүтэйгээ хамтран байгуулсан ҮХОБ дээр нь нэгэн томоохон асуудал толгойны өвчин болон овоорчээ.
2021 оны 12 дугаар сарын байдлаар тус банкинд “Эрдэнэт" үйлдвэрийн 40 тэрбум төгрөг, “Эрдэнэс Тавантолгой”-н 26.9 тэрбум төгрөг, Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг тус тус гацаад байжээ. Үүнийг төлөхийг хэвлэл мэдээллийнхэн шаардаж, тухайн үед Хотын дарга болсон байсан Д.Сумъяабазар "Энэ ондоо багтаан төлнө" хэмээн ам өчиг өгч байв. Тэр 2021 оны 12 дугаар сард "Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг төлчихлөө" хэмээн баяртайгаар мэдэгдэж, галыг унтрааснаар олон түмний чичлэх харцнаас холдоно.
Маапаантай нь, энэхүү мөнгийг төлөхдөө Монголбанкнаас ҮХОБ-ндаа 14 тэрбум төгрөг зээлсэнийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар илчлэв.
Уг нь энэ мөнгийг зээлэх ёсгүй л байж. Учир нь тухайн үед "Чингис" хаан банк, ҮХОБ хоёулаа дээсэн дөрөөн дээр байсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэсэн өндөр албан тушаал нь аварсан уу Монголбанкнаас 14 тэрбум төгрөг зээлсэнээр сангийн мөнгүүдийг төлж барагдуулжээ.
Олон түмэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын мөнгөнд анхаарлаа хандуулаад, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын "Эрдэнэт үйлдвэрээс оруулсан 40 тэрбум төгрөг"-ийн талаар дурдсаныг тас мартжээ. Д.Сумъяабазарын хувьд ч "март, март" гэдэг зарчмаар аль болох мартуулах тактик барьж байсан бололтой юм.
Чухам яагаад одоо "Эрдэнэт" үйлдвэрийн 40 тэрбум төгрөгийн асуудлыг сөхнө вэ гэвэл, энэ мөнгийг одоо болтол авч чадахгүй байгаагаар барахгүй, "Авлагын данс болон найдваргүй авлагын бүртгэлээс хасах төлөвлөгөөтэй" байгаа, хоёр байгууллага хоорондоо шүүхдсээр, асуудал ШШГГ-нд оччихсон байгаа аж.
Хотын дарга байхад нь Монголбанкнаас 14 тэрбум төгрөгийг ҮХОБ-нд нь зээлж байсан бол Уул уурхайн сайд байхад нь "Эрдэнэт" үйлдвэрээс 40 тэрбум төгрөг шилжүүлсэн нь тохиолдол уу, эсвэл албан тушаалаа ашигласан үйлдэл үү? АТГ, ЭЦА шалгаж мухарлах л учиртай.
БАРИМТ ӨГҮҮЛЬЕ:
Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 01/01-521 тоот албан бичгээр 40.0 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байршуулах, хамтран ажиллах саналыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлжээ.
Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Үндэсний хөрөнгө оруулалтын банктай 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5/193-19 дугаартай “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ” байгуулан, 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 20 тэрбум төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 20 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлнэ. Жилийн 12 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар байршуулсан энэ мөнгө тав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байхад "Эрдэнэт" үйлдвэрийн данс руу орж ирээгүй л байна.
Өнгөрсөн хугацаанд тус үйлдвэр төлбөр тооцоогоо хийхийг ҮХОБ-наас удаа дараа шаардсан, албан бичиг илгээсэн, адаг сүүлдээ шүүхэд хандсан. Шат шатны шүүхийн шийдвэр гарсан бөгөөд хамгийн сүүлд эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс ШШГГ-т оччихоод байгаа аж.
Д.Сумъяабазар, Д.Дагвадорж нар энэ мөнгийг хэзээ төлж, төрийг хохиролгүй болгох бол...
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Дарга байхад нь гөлөг болцгоочихоод халагдангуут нь бөгсөөд нь шагайгаад байна уу? цаана нь зөндөө юм би, Мөнхэрдэнэ-г гаргаад оронд нь шоронд хийж эрүүдэн шүүлгэ,наад Бузарт чинь идсэн юм их бий,
яасан шуналтай бузар вэ сумьяабузар ! өрөө төл новшоо !
Эрдэнэт үйлдвэр жилийн 12 хувьтай 40 сая төгрөгийн, 5 жил хадгалсан мөнгөө ҮХО банкнаас авч, Эрдэнэтийн иргэдэд байгаль орчныг бохирдуулсны төлбөр болгож хувиарлаж болох юм. Цагаан тоосонд дарагдсан 40 жил гэж том асуудал нэмэгдсээр байгаа. Эс болбоос "Эрдэнэс МGL " уг мөнгийг үйлдвэрт үлдээхгүй нь ойлгомжтой