Монгол Улсын авто замын салбарын Зам засвар арчлалтын 20 компанийг нэгтгэх Засгийн газрын шийдвэрийг салбарын нийт ажиллагсад, замчдын зүгээс эсэргүүцэж, Авто замын салбарын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, төлөөллүүд мэдээлэл хийв.
Авто замын салбарын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо:
-Монгол Улсын авто замын салбар 90 жилийн түүхтэй салбар. 2001 онд төрийн өмчийн АЗЗА нэрээр 21 аймагт харьяа байгууллага болон өргөжиж байгуулагдсан. АЗЗА компанийн нэгтгэлийг бий болгох Засгийн газрын тогтоолыг биднээс асуухгүйгээр байгуулсан. Бид хэн гэдэг хүн захирлаар сонгогдсон гэдгийг мэдэхгүй байна. Нууц, хуйвалдааны шинжтэй байгуулагдсан гэж үзэж байна. Удирдах зөвлөл нь хүртэл байгуулагдчихсан гэж байгаа.
Хоёр жилийн өмнө төрийн өмч нь 34 хувь, үлдсэнийг нь нээлттэй хувьцаа хэлбэрээр зарлаж, хөрөнгийн биржээр худалдаална гэж байсан. Ингэснээр төрийн ачаанаас багахан ч гэсэн хамтдаа үүрэлцэх нь гэж бодож байсан. Гэсэн ч өнөөдөр Засгийн газрын 290 дүгээр тогтоол дээрээ төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2022-2023 онуудад биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлд өөрчлөлт оруулах талаар саналаа боловсруулж танилцуулахыг даалгаж байна гэсэн байгаа юм. Ингэснээр IPO гаргах асуудал үгүй болж, өөрчлөлт оруулна гэдэг нь ердөө худалдах болчихсон байна гэдэг өнцгөөр харж байна.
Ингээд худалдахаар нэг хүн, нэг байгууллагад очих болчихоод байна. Тухайн салбарыг мэдэх ч хүн байна, үгүй ч байна. Мэдээж худалдан авч байгаа хүн төрийн өмчөөс үйл ажиллагаа явуулж байгаа АЗЗА компаниудаас аль өнгөтэй өөдтэйг нь авна. Тэгээд замаа арчилж байгаа нэртэй л болохоос өөрийн хамаарал бүхий хүмүүсээ ажиллуулах, хуучин ажиллагсдыг ажлаас халах, ажилгүй болох зэрэг эрсдэлүүд үүсээд байна.
Иймд энэ тогтоолоо буцаан татаж хүчингүй болгоод өгөөч гэж хүсэж байгаа юм. Энд өнөөдөр аймгуудын үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга нар ирсэн байгаа. Бидэнд ямар ч мэдээлэл байхгүй учраас ийнхүү хэвлэлийн хурал зарласан юм гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЭНЭ ЗАМ ТЖЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД ГЭЖ САЙД БАЙХ ХУГАЦААНДАА Л АМЖИЖ МӨНГӨНИЙ АЖИЛ БОДОХООС САЛБАРЫГ ЮУ Ч МЭДЭХГҮЙ ХҮН ЮМ
Юу ч хийж чадахгүй хувь хувиа хичээсэн хэдэн жижиг компани нэртэй хөрөнгө хүч тарамдуулсан этгээлийг нэгтгэх нь зөв Замын арчилгаа огт хийж чаддаггүй биздэн