Хэнтий аймаг, Хэрлэн сумын 8 дугаар багийн айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 10 дугаар сарын 26-ны өдрийн 14:45 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сум дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, Тахилгат тосгоны мэргэжлийн анги, орон нутгийн иргэдтэй очиход иргэн Б-ын 14 бог мал, 16х6 метрийн хэмжээтэй малын саравч, 300 боодол өвс, хураалттай аргал, малын бууц бүрэн шатаж байсныг 58 минут ажиллан унтраасан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.