Сэлэнгэ аймаг, Хүдэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн орчимд 10 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цагт сурагч “О” сургуулийн гадаа тоглож байгаад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг сумын Цагдаагийн хэсгээс Онцгой байдлын албанд хүргүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 10 настай, эрэгтэй хүүхдийг /Хүдэр сумын Баянцагаан багт оршин суугч/-г эрэн хайх ажиллагааг 10.26-ны өдрийн 16:51 цагаас эхлүүлж, мөн өдрийн 17:32 цагт тус сумын Баянцагаан багийн “Гайхан байр” гэдэг газраас эсэн мэнд олж, сумын Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.