СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-27

ЦЕГ-аас морьт эргүүлийн чиглэлээр Их Британид туршлага судална

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл Их Британид морьт эргүүлийн чиглэлээр туршлага судлахаар болжээ.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Фиона Элизабет Блайтыг хүлээн авч уулзаж, хууль зүй, дотоод хэргийн салбарт туршлага судлах, чадавхыг бэхжүүлэх, албан хаагчдад англи хэлний сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Элчин сайд Фиона Блайт хоёр улсын хууль зүй, дотоод хэргийн салбарын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлж, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл Их Британи улсад морьт эргүүлийн чиглэлээр туршлага солилцох ажлыг ойрын үед хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээлэл өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
172.59.189.194

Mori unahaa huneer zaalgah u

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.