СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шуургатай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.10.27/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр 0...-2 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +13...+15 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшиж, Монгол-Алтайн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -7...-12 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -3…-8 хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +3...+8 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Аравдугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 

28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 29-нд Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 30, 31-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 28-30-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

28, 29-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус хүйтэн, өдөртөө -4...+1 градус дулаан, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан байна.  30, 31-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.