УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлгийн үеэр Ардчилсан намын гишүүдийн зүгээс тус өргөн барьсан хууль нь хэн нэгэнд зориулагдсан бүр тодруулбал, одоо ял эдэлж байгаа Д.Мөнх-Эрдэнийг суллахгүй гэдэг үүднээс боловсруулсан байхыг үгүйсгэхгүй гэх байр суурийг илэрхийлсэн юм. Тэгвэл тус асуултад Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах тайлбарыг өгөв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Эрүүгийн хууль нь хүчин төгөлдөр болсны дараа үйлчилнэ. Одоо хорих ял эдэлж байгаа хүмүүст одоо батлагдаагүй хууль үйлчлэхгүй. Авлигатай тэмцье хатуу байя, уучлахгүй байя л гэж байгаа биз дээ. Ардчилсан намынхан маань яаж ойлгоод байгаа юм бол. Бие биеэ хардсан сэрдсэн асуудлаа болих хэрэгтэй байна. Хэн нэгний мууг үзэх, хэн нэгэнд давуу байдал олгох зорилгоор хууль баталж болохгүй гэдэг бол суурь зарчим.
Д.Мөнх-Эрдэнэ авлига, албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа юм билээ. Үүнийг ч би мэдээгүй л байсан. Өнөөдрийн хэлэлцэж буй хуультай хамаагүй. Харин Эрүүгийн хуульд авлига, албан тушаалын хэргээр ял шийтгүүлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй гэсэн өөрчлөлтийг оруулж өргөн барьсан. Д.Мөнх-Эрдэнийг суллахгүй байх гэж Эрүүгийн хууль санаачлаагүй. Хэн нэгэнд зориулж хууль санаачилж болохгүй. Энэ бол үндсэн зарчим гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.