Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх иргэн Б.Махбалыг хорих ялаас хугацаанаас өмнө суллах захирамжийг хүчингүй болгожээ.
Тодруулбал, Багануур дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын бичсэн "Иргэн Б.Махбалын хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ХМШЗ/59 дугаартай захирамжийг хүчингүй болгох" эсэргүүцлийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хүлээн авч, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэсэн гэж УЕПГ-аас мэдээлэв.
Хэргийг эргэн сануулахад ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байхдаа яамныхаа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Г-гийн амийг 2018 оны наймдугаар сарын 9-нд хөнөөсөн Б.Махбалд шүүхээс 11 жил хорих ял оноосон байдаг.
Тэрбээр ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид ялаа эдэлж байгаад өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан юм. Учир нь түүнийг “Хөгжлийн банкны” гэх хэрэгт яллагдагчаар татсан учраас хорих ангиас Цагдан хорих төв рүү шилжүүлсэн байдаг. Тэгвэл түүнийг өнгөрсөн сарын 27-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас сулласан байдаг.
Багануур дахь хорих ангийн удирдлагаас Б.Махбалыг засрал хүмүүжлийг олсон гэсэн дүгнэлт бичиж, хугацаанаас нь өмнө тэнсэн суллуулахаар хандсаныг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүлээн аваад, суллах захирамж гаргаад байсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хүний амь насыг хөнөөсөн хүнийг бүх насаар гянданд хорих хэрэгтэй шүү дээ. Талийгаачийн ар гэрийнхэнийг доромжилж тавлаад байгаа юм уу?
ЯЛЗАРСАН ШҮҮХ ШҮҮГЧ ГЭЖ ЭНЭДЭЭ
Ямар шүүгч нь шүүхн тогтоол шийдвэрийг уландаа гишгннд бдн бол ил тод зарлаад хамт шоронд хий
Энэ их харгис хүн гарч ирээд бас хэнийг зөвөөх бол доо. Одоо хийдгээ хийгээд гараад ирсэн үхсэн 6 жил суугаад гараад ирнэ шүү гээд л олон хүнийг дарамтлах байх даа