ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайг албан тушаалын нэр хүндээ урвуулан ашигласан, бусдад хахууль өгөхийг завдсан, нэр бүхий аж ахуйн нэгж байгууллагад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан гэх таван ч үйлдлээр яллагдагчаар татаад байна.
Улаанбаатар шинэ нисэх буудлын шатахууны менежментийг хариуцагчаар “Сод Монгол” компанийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулах үүднээс тухайн үед Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэд авлига өгөхийг завдсан гэх хэргээр Т.Бадамжунайг буруутгасан байна. Энэ асуудалтай холбогдуулан ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнээс цагдаагийн байгууллага мэдүүлэг авсан юм байна.
Мөн дээрх асуудалтай холбогдуулан Ц.Анандбазарыг шалгасан ба түүнтэй холбоотой хэргүүдийг нь тусгаарлан шалгаж буй юм.
Энэ асуудлын хүрээнд Т.Бадамжунайгийн өмгөөлөгч А.Кадирбек “Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнэд Ц.Анандбазарын хүсэлтийн дагуу манай үйлчлүүлэгчийг хахууль өгөхийг завдсан гэсэн агуулгаар буруутгасан. Гэхдээ тийм зүйл байхгүй. Шүүх гэм бурууг нь тогтоох байх” гэсэн мэдээллийг өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
АХ ДҮҮСЭЭРЭЭ УЛСТӨРД ШУРГАЛАН ЛУЙВАР ХУЛГАЙГААР ДАГНАСАН ЭТГЭЭДҮҮД !!! УУЛЗАЖ ЯРИХААРАА ХЭН Ч ТИЙМ УЛС ГЭЖ БОДОХ БАЙТУГАЙ ХАРДАХ Ч ҮГҮЙ ! ӨНГӨ ДЭЭРЭЭ БУРХАД ӨРГӨС НЬ ЁСТОЙ АМИЛСАН АЛБИНГУУД !!!