Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын дарга Ж.Эрдэнэболд:
-Гаалийн байгууллага нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан барааны хууль бус эргэлттэй тэмцэх, худалдааны луйвар, татвараас зайлсхийх хэрэг, зөрчилтэй тэмцэх ажлын хүрээнд 2023 оны эхний 10 сарын байдлаар нийт 1578 зөрчлийг илрүүлэн дээрх зөрчилд холбогдох зохих татварыг нөхөн төлүүлж торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Үүнээс 32 үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсаныг холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн.
Дээрх Монгол Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхийг завдсан хэрэг, зөрчлөөс дурдахад
ОХУ-тай хил залгаа 10 боомт, БНХАУ-тай хил залгаа 13 боомт, агаарын 1 боомт нийт 24 боомт болон 160 орчим гаалийн хяналтын бүсэд 1700 орчим хяналтын камер бүхий телехяналтын нэгдсэн системээр гаалийн болон бусад зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.