СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Газар орны нэр өөрчилсoн Баян-Өлгийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Баян-Өлгий аймгийн уул ус, газар нутгийн нэрийг өөрчилж казахаар нэрлэх болсон гэх хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлджээ. Тус аймгийн ИТХ-ын болон Засаг даргын тушаал, шийдвэр, хурлын тэмдэглэл зэр гийг ЭЦА-ныхан шалгаад сум, багийн нэр болон газар орны нэрийг өөрчлөн казах нэршил өгснийг 2020 оны өвөл тогтоосон байдаг.

Эл хэрэгт 2016 оноос хойш саяхныг хүртэл Баян-Өлгий аймгийн ИТХ-ын болон Засаг даргаар ажиллаж байсан Д.Бауыржан, 2016-2020 онд Баян-aлгий аймгийн Засаг дарга байсан, АТҮТ-ийн дэд дарга зэрэг албан тушаал хашсан А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, 2016-2020 онд ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаан­Хус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга a.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газ­рын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман, ИТХ-ын ажлын албаны эрх зүйн ажилтан Т.Аршагүль, Цэнгэл сумын За­саг дарга Д.Ербол, Цагаан­нуур тосгоны захирагч П.Есболат гэсэн 14 хүнийг Эрүүгийн хуулийн 19.16-1 дэх хэсгийн “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, хилийн цэс, газар орны нэрийг хууль бусаар албан ёсны баримт бичиг, газар зүйн зурагт өөрчилсөн” гэх заалтын дагуу яллагдагчаар тооцсон юм. Улмаар гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. Дээрх хүмүүс Улаанхус, Дэлүүн, Сагсай сумд шинээр баг байгуулахдаа улсын бүртгэлд казах нэрээр оруулсан нь тогтоогдоод буй.

Хил хамгаалах байгууллагынхны хийсэн судалгаагаар Баян-Өлгий аймагт уламжлалт монгол газар, усны нэрийн 85 хувийг казах болгочихсон, эсвэл казах аялга оруулсныг тогтоосон гэдэг. Тухайлбал, Цагаан голыг Аксул, Таван богдыг Бесбогда, Хар ямаатыг Хар жамат гэх мэтээр шууд казах болгож, өөрчилснийг тогтоосон билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зориг
1 жилийн өмнө
202.126.89.76

хасгуудаа давраад бгаараы

Бадмаа
1 жилийн өмнө
202.55.188.115

Арай ч дэндэж бнаа.монгол нэрийг өөрчилнө гэж юу байхав Тэгж болохгүй шүүдээ. Ийм сайхан газар нутаг олгож Өгсөнийг харин талархах харэгтэй..

Зочин
1 жилийн өмнө
66.181.190.103

Muu ocmanii uldegdeluudiig zailuul

Zochin
1 жилийн өмнө
66.181.185.186

umhii novshnuud yamar zevuun bna olon jiliin daraa ene chine manai nutag hudlaa gevel nere ni hurtel kazak bga bizde gehgej bna shde umhii lalruud ene tur zasag gej noil har sda nar yum aa bayan ulgiid tusgai bodlogo yavuulj buh alban tushaaltan darga tsagdaa huiliihniig bugdiig ni mongol hun bolgoj tavih heregtei shde

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.64

Муу даварсан цагаач, талаач, алуурчин, салан тусгаарлагчдыг Эх орны тусгаар тогтнолд загалхийлсэн хэргээр цаазлах ёстой! БӨ аймгийг татан буулгаж, ГА, Ховд, Увс аймагт хувааж нэгтгэх хэрэгтэй! Аймгийн төвийг чөлөөлж цэргийн гарнизоэ байгуулах нь Эх орны тусгаар тогтнолын баталгаа болно!

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.54

Байгалын баялаг, нүүрсийг хулгайласан хүмүүст хариуцалга тооцож чадахгүй байж, газар усны нэр өөрчилсөн гэж эрүү үү

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.30

Ховд Говь алтайд хуваан өг . Даварсан хасагуудыг тараа ИХ суудал өгөхөө боль ..

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.101

БӨлгий аймгииг татан буулгаж Ховд Увсад тараа

Уак
1 жилийн өмнө
66.181.188.22

Одоо төвөг хоёр арга хэмжээ авья. 1. УИХ аар асуудал оруулж Баянөлгийг Ховд аймгийн сум болгое. 2. Казах иргэдээс УИХ д 1 л хүн өрсөлдүүлэх, урианхай иргэдээ УИХ д Ховдын төлөөлөл болгож суулгаж байх. Ийм 2 арга хэмжээ авахад л асуудал байхгүй, хэрэв таалагдахгүй бол оролмаа гэж нэрлээд зодоод байдаг диктатурт Казахстан руу нь нэн даруй явуулах санал тавь

Зочин
1 жилийн өмнө
66.181.188.22

Ховдын нэг сум болгое оо.

Зочин
1 жилийн өмнө
59.153.86.212

Ezengui turiin emgenel! Bid gazar nutagtaa ezen suuj hamgaalah tsag ni negent irsen!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.