СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Халаасны хулгай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх худалдааны төвд үйлчлүүлж буй иргэний гар утсыг хулгайлсан байж болзошгүй "С", "О" нарыг олж тогтоон, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Халаасны хулгайн гэмт хэрэгт хэн ч өртөх эрсдэлтэй, хаана ч үйлдэгдэх магадлалтай. Иймд иргэн Та гар утас, түрийвч зэрэг эд зүйлсээ хувцасны гадна талын биш дотор талын битүү халаасанд хийж, үргэлж сонор сэрэмжтэй байх, автобусан дотор болон автобусанд суух, буухдаа гар утас, цүнх, эд зүйлдээ хямгатай байж мэдэрч зорчих, зах худалдааны төв, дэлгүүр, гудамж талбай, явган хүний гарц, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас, эд зүйлдээ сонор сэрэмжтэй байх, гар утас шинээр худалдан авахдаа баталгаат газруудаас худалдан авч байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Халаасны хулгайч нар хэрхэн ажилладаг вэ?

- Хохирогчийн яарч сандарсан, хайхрамжгүй байр байдлыг нь ажиглах
- Хүн ихтэй газар
- Хохирогчийн анхаарлыг өөрт зүгт сарниулан хулгайлах
- Үүргэвчнээс хулгайлах
- Өмдний арын болон хувцасны гадна халааснаас хулгайлах
- Олон нийтийн газар ил задгай эд зүйлсээ орхих үед хулгайлах
- Халаасны хулгайчид ихэвчлэн ганцаараа биш бүлэг, зохион байгуулалттай, автомашинтай явж байдаг
- Ажил, сургууль эхлэх, тарах үе бол тэдний боломжит үе, энэ үед хүмүүс, хүүхдүүд дандаа яарч явдаг.
- Баяр ёслолын үеэр иргэд үргэлж анхаарал сарнисан байдаг тул халаасны хулгайч нарын дуртай үе
- “School police” буюу сургуулийн эргүүл нь хариуцлагагүй, хайнга ажилладаг сургуулийн орчин
- Кафе, зоогийн газарт ширээн дээр утас, сандлын түшлэгт цүнхээ өлгөх энэ боломжийг ажиглаж байдаг.
- Тэд таны халаасанд байгаа юу ч хамаагүй авна, юу ч голохгүй
- Гудамжинд олон хүнгүй ганцаараа явж байхад чинь хүртэл алхааг чинь тааруулж алхаад анхаарал сарних мөчийг анзаардаг гэх мэт.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.