™ watch different.|
Нийгэм | 2023-10-26

МОНГОЛБАНК: Ажилтан сонгон шалгаруулж авна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Монголбанкны Тамгын газрын Үйлчилгээ, аж ахуйн хэлтэст дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна.

АХЛАХ ИНЖЕНЕР–1

Ажлын байранд тавих шаардлага:

Инженерийн чиглэлээр боловсролын бакалавраас дээш мэргэшлийн зэрэгтэй
Компьютерийн хэрэглээний болон голлох инженерийн программын мэдлэгтэй
Англи хэлний бичгийн болон ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй
Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг чанд сахин мөрддөг болгох чадвартай
Төлөвлөлтийн ур чадвартай
Баримт бичиг, тайлан, ажлын төлөвлөгөө, зааварчилгаа зэргийг боловсруулах, хөтлөх өндөр чадвартай
Mэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Идэвх санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай
Харьцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай байх
Тогтвор суурьшилтай ажиллах
Багаар ажиллах чадвартай
Англи хэл дээр мэргэжлийн материал ашиглах чадвартай
35-45 настай
Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет,
Дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан),
Иргэний үнэмлэхний хуулбар,
Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

СЛЕСАРЬ-1,

Ажлын байранд тавих шаардлага:

Мэргэжлийн сургалтад хамрагдсан, мэргэжлийн зэрэгтэй
Mэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай
Багаар ажиллах чадвартай
Үнэнч шударга, ажилдаа идэвхи санаачлагатай
25-35 настай
Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет,
Боловсролын гэрчилгээ, мэргэжлийн зэргийн үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан),
Иргэний үнэмлэхний хуулбар,
Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Шугамын засвар үйлчилгээ хийх
Халаалтын системийн тоолуур болон хэмжих хэрэгслийн хэвийн ажиллагааг хянах
Байруудын халаалтанд хяналт тавих
Холбогдох байгууллагад мэдээ мэдээллийг үнэн зөв өгөх

Дээрх сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа Монголбанкны төв байрны бичиг хэрэгт 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Ажлын байрны талаарх нэмэлт мэдээлийг 976-11-317542 дугаарын утсаар тодруулна уу.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.