СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-10-25

ХЭҮК: Д.Мөнх-Эрдэнийн эрүүл мэндэд илт мэдэгдэхээр хохирол, шарх сорви үүсээгүй байсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Шүүгдэгч Д.Мөнх-Эрдэнийг ШШГЕГ-ын харьяа 413 дугаар хорих ангид зодсон байж болзошгүй гэх мэдээллийн дагуу ХЭҮК-оос хяналт, шалгалт зохион байгуулсан талаараа мэдээлэл хийв. 

ХЭҮК-ын Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар:

-Олон нийтийн цахим сүлжээнд 2023 оны аравдугаар сарын 16-наас эхлэн ШШГЕГ-ын харьяа 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож буй Даваагийн Мөнх-Эрдэнийн биед тусгай ажиллагааны алба хаагчид халдсан, эрүү шүүлт тулгасан, үүний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан.

Дээрх мэдээллийн мөрөөр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан комиссын шуурхай ажлын хэсэг аравдугаар сарын 17-ны 19:45 цагаас 23:20 цагийн хооронд тус хорих ангид ажиллалаа. Энэ хугацаандаа хорих ангийн камерын бичлэгтэй бүрэн танилцсан. Мөн ангийн ерөнхий жижүүр, хамгаалалтын ажилтны өдөр тутмын илтгэх хуудас, эмнэлгийн ажилтны рапорттой танилцсан.

Мөн

ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар хорих ангид 10-р сарын 12-ны өдөр ШШГЕГ-ын тусгай ажиллагааны газраас ажиллагаа зохион байгуулсан. Энэ үеэр тусгай нэгжийн албан хаагчид хорих ангийн амьдралын бүс буюу хоригдлын амьдрах байранд гурван удаа нэвтрэн орсон. Эхний удаад 14-17 цагийн хооронд нийт хоригдлын амьдрах байрны гадна талбайд гарыг нь ар шилэнд байрлуулж бүх хоригдлыг явган суулгасан. Дараа нь өгзгийг нь амраах зорилгоор газар суулгасан. Энэ үед Д.Мөнх-Эрдэнэ бүх хоригдлуудын дунд байсан. 

Хоёрдугаарт, хоригдлын амьдрах байранд нэвтэрсэн цаг хугацаа бол аравдугаар сарын 12-ны өдрийн 20:40-22:00 цагийн хооронд тухайн хоригдлын амьдрах байрны нэр бүхий найман өрөөнд нь үзлэг, нэгжлэг зохион байгуулсан. Энэ үеэр нийт хоригдлын хорих өрөөнд нь цонх руу буюу хаалганаас буруу харуулж байрлуулаад, гарыг нь ар шилэнд байрлалтай өгзгөөр нь хорих байрны өрөөний шалан дээр буруу харуулан суулгасан. Найман өрөөний хоригдлуудыг тухайн өрөөнөөс нь гаргаад эд зүйл, ор, дэрэнд нь үзлэг нэгжлэг хийх ажиллагааг зохион байгуулсан байна. Эдгээр өрөөнд Д.Мөнх-Эрдэнийн амьдарч байгаа өрөө хамрагдаагүй.

Гурав дахь удаа нэвтрэхдээ буюу хамгийн сүүлд нийт хоригдлын өглөөний бослогын үеэр ангийн дотоод үйл ажиллагаанд ажиглалт хийсэн. Хоригдлын биед болон өөр хорих өрөөнд үзлэг нэгжлэг хийгээгүй.

ШШГЕГ-ын тусгай нэгжээс зохион байгуулсан тус үйл ажиллагаа нь хүний эрхийн нөхцөл байдал, зарчимд нийцсэн эсэх, хууль, дүрэм журамд нийцсэн эсэхийг шалгаж дүгнээд холбогдох албаныханд шаардлага зөвлөмжийг хүргүүлнэ.

. Мөн өөртэй нь биечлэн уулзаж асуудлыг тодруулсан Д.Мөнх-Эрдэнэ албан ёсоор бичгээр санал хүсэлтээ өгнө гэж мэдэгдсэн. Зөвхөн Д.Мөнх-Эрдэнэ рүү чиглэсэн тусгай ажиллагаа явагдаагүй. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
1 жилийн өмнө
66.181.161.73

Наад хүнээ суллаач ээ. Ард түмний төлөө хулгайчдын үнэнийг хулгайг илчилснийхээ төлөө бие сэтгэлийн зовлонд уналаа!!! Үнэхээр аймшигтай дарангуйлал тогтжээ!!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.