СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-25

Л.Гантөмөр: Манай намаар дүүрэн МАН-ын туршуулууд байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр:

-"Төрийн дарамтгүй, өрийн дарамтгүй Монгол төр" байна гэж 330 сум болон 204 хороон дээрээ үндэсний хэлэлцүүлэг хийж байна. Бид хаваржингаа гишүүдээ сонссон. Эв нэгдэл хангах, хяналтаа сайжруул, цаашдын гарц гаргалгаагаа оновчтой гарга гэдэг даалгаврын намын дарга надад өгсөн. Оноос өмнө манай намын эв нэгдлийн асуудал нэг талдаа гарч цэгцэрнэ.

Амьдралын чанарыг сайжруулах асуудалд бодлого гарга гэсэн. Энэ хүрээнд дөрвөн зүгт үндэсний хэлэлцүүлэг форум зохион байгуулсан. Тус форумын үеэр хамгийн ихээр яригдаж байгаа зүйл бол өрийн дарамт. Банкны өр, цалингийн зээлийн хүү, ломбардын зээлд дарагдаж байна иргэд илэрхийлсэн. Бид найман жил эрх барьсан намтай хэрэлдэж зодолдох тухай одоо ярихгүй. Бидний парламент дахь хүчийг та бүхэн мэдэж байгаа аравхан саналтай. Нэг удаа завсарлага авах эрхтэй. Өөрөөр бид нар эдгээрийн буруу зөрүү зүйлийг зогсоох арга алга. Харин ирэх сонгуульд бид ялалт байгуулснаар эд нарын алдаа завхралыг засах хэрэг гарна. Хэргийг нь шалгана. Төсвийг хямагдана, дарга нарын зардлыг багасгана.

Ингэснээр нөгөө талдаа мөнгөний бодлого суларна. Мөнгөний бодлогын хүү чанга байна гэдэг бизнес хийхийг нийтээр нь хориглож байгаа хэлбэр. Жишээлбэл, НӨАТ үнийн өсөлтийг улам хөөргөж байгаа хэрэгсэл болж байна. Нийгмийн даатгалын шинэчлэл дээр ч алдааг засах учиртай.

Одоо биржийг амилуулах шаардлагатай. Биржийг амилуулахын тулд улсын үйлдвэрийн газар нэрийдлээр дарга нарын хөлжөөд байгаа асуудлыг цэгцэлнэ. Төрөөс хөрөнгөтнүүд төрөөд байгаа нь биржтэй холбоотой. Ядуу нэг байж байгаад л УИХ-ын гишүүн, сайд болоод олигарх болж байна. .

Ирэх жил жилийн төсвийг үнэхээр харалган батлах гэж байна. Энэ төсвийн хууль ирэх жил хэрэгжихгүй. Орлого тал нь бүтэлгүйтэх байх, бэлэн мөнгө тараах ажил руу явах гэж байна.. Дарга болох, эрх барих дон тусчихсан байна. 

Ардчилсан намыг хуваах гэсэн МАН-ын туршуулууд манай намаар дүүрэн байна. АН-ыг доромжлох, гутаах зүйл манай намын гишүүдээс асар их илэрч байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.