АТГ-аас допингтой холбоотой хэргийн мөрдөн шалгах ажлын талаар мэдээлэл өгөв.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Э.Оюунболд:
-Монголын үндэсний допингийн эсрэг ТББ-ын удирдах албан тушаалтнууд болон бусад мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс зохион байгуулалттайгаар үндэсний бөхийн барилдаануудад шөвгөрсөн бөхчүүдээс допинг буюу сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийн шинжилгээ авахдаа холбогдох хууль журам зөрчиж, хууль бус үйл ажиллагаа явуулсан. Түүний улмаас хахууль авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээгээд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Допингийн шинжилгээ авах үйл ажиллагааг 2003-2008 он хүртэл МҮОХ, 2009 оноос хойш Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хэрэгжүүлж байна.
Тамирчдаас дээж авах ажиллагаа Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны журмаар зохион байгуулагддаг. Дээж авах, дээжийг лабораторид илгээх үйл явцад дээж солих, дээжид гадны биет оруулах зэрэг нь ямар ч боломжгүй гэдэг нь тогтоогдсон.
Допингийн асуудал дээр хэн нэгэн хүнийг яллагдагчаар татсан зүйл байхгүй байна. Есөн газар нэгжлэг хийхэд сэргээшийн төрлийн эм бүтээгдэхүүн, уураг бодисууд илэрсэн. Шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.