ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч оролцогчдын зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хэлэлцээд, хуралдааныг ирэх сарын 03-нд хийхээр хойшлуулав.
Яллагдагч Т.Бадамжунай шүүх хуралдаанд биечлэн ирээгүй бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан юм.
Тэрбээр есдүгээр сарын 25-ны өглөө тархиндаа цус харваж, зүүн талын гар хөл болон хэл ярианы саажилттай болсон. Улмаар эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал тааруу, бусдын асрамжид байгаа тул энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Гэхдээ дараагийн хуралд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.