СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴АТГ: Үерийн далан суваг бүхий газарт газар олгосон албан тушаалтнуудыг шалгаж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Авлигатай Тэмцэх Газраас нүүрс, газар олголт, барилга байгууламж, допинг, ногоон автобустай холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн нэгдүгээр албаны дарга Б.Батбилэг

-АТГ-т нүүрстэй холбоотой гэгдэх 30 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байснаас нэмж 42 эрүүгийн хэрэг нээж, нийт 72 хэргийг шалгасан. Одоогийн байдлаар 43 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд явагдаж байна. 11 хэргийг шүүхэд шилжүүлж, 10 хэрэг гэмт хэргийн шинжгүй нөхцөл байдал тогтоогдсон. Энэ хугацаанд мөрдөн шалгах ажиллагаагаар нийт 155 иргэн албан тушаалтан, гурван хуулийн этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаад байна. Нүүрсний гэгдэх хэрэг нь олон жилийн хугацаанд үргэлжилсэн өргөн цар хүрээтэй хэрэг учраас мөрдөн шалгах ажиллагаанд цаг хугацаа шаардагдаж байгаа.

-Өнгөрсөн зун Улаанбаатар хотод үерийн гамшиг болж, олон иргэн ААН байгууллагад хохирол учирсан. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайдаас АТГ-т хандсаны дагуу НЗД болон үүний харьяа байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудаас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж газрын тухай хууль, усны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, үерийн далан суваг бүхий газарт газар олгосон. Улмаар . Одоогоор энэ чиглэлд хэрэг бүртгэлийн 8 мөрдөн байцаалтын нэг хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад байна. Энэ хугацаанд мөн 29 объектод нэгжлэг үзлэгийн ажиллагаа явуулж, 125 албан тушаалтнаас мэдүүлэг авсан гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.