СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-25

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авч, 100,000 гаруй иргэн ердөө 6 хоногт дэмжээд байгаа. Удахгүй УИХ-ын чуулганд танилцуулах товтой байгаа уг асуудлаар иргэд, судлаачид хэвлэлээр болон нийгмийн сүлжээний хаягаараа дамжуулан өөрсдийн байр сууриа идэвхтэй илэрхийлж байгааг цувралаар хүргэж байгаа билээ.

Н.Гансүх – Бизнесийн зөвлөлийн тэргүүн, энтрепренер

Өнөөдөр идэвхтэй үйл ажиллагаа байгаа 130 гаруй мянган аж ахуй нэгжийн 80 мянга нь л НӨАТ төлж байна. Хаана асуудал байгаа вэ гэвэл хувиараа худалдаа хийж байгаа 250 мянган иргэний 50 мянга нь л төлж байна. Гэтэл НӨАТ төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь далд эдийн засаг ямар байгааг харуулж байна. 5 хувь болгох боломжтой. 600 тэрбумыг төсвийн үр ашиггүй зардлыг танаж бүрдүүлэх боломжтой. Гэвч сонгуулийн жил, тойрогтоо хийх зүйлс байгаа тул УИХ-ын гишүүд, Сангийн яам төсөвт нэмэлтээр оруулахгүй байх гэсэн хардлага байна.

Б.Түвшинтөгс – Эдийн засагч, судлаач

Татварын бааз суурь агших, тэлэх нөлөөг нь бодолгүйгээр зүгээр НӨАТ орлого одоогийн хэмжээндээ байвал 5 хувь буцаалт төсвийн орлогод яаж нөлөөлөхийг харлаа. Юу юугүй дампуурчих гээд байгаа ч юм алга.

НӨАТ буцаан олголтын 5 хувийг дэмжихгүй байгаа иргэн нь гишүүн нь ардаа далд эдийн засагт оролцоотой нэгэн байх магадлалтай гэж та бодож байна уу?

С.Мөнхчулуун – Улстөрч

Би өдрийн хоолноос өөр зүйл бараг худалдан авдаггүй, 100 хувь буцааж авсан ч сүйд болохгүй л дээ. Гэхдээ тэр орлого ихтэй, том худалдан авалт хийдэг хүмүүс нь тэр чинээгээрээ илүү төлсөн байгаа шд. Ямар бусдын төлснөөс тэд ихийг авах гээд байгаа биш сонин аргумент ярьцгаагаад байх юм. Гол нь араас нь сайн хянаж бүх худалдаачдаар НӨАТ шивүүлж, далд эдийн засгийг ил болгох л хэрэгтэй. Тэгж чадвал хэдэн арван 600 тэрбумын эх үүсвэр гарч ирнэ дээ.

Р.Даваадорж – Эдийн засгийн ухааны доктор

НӨАТ—ын буцаан олголтыг нэмэх боломж байхгүй гэж Засгийн газар тайлбарлаж байгаа нь буруу юм. Анх 2016 онд буцаан олголт өгч эхэлснээр НӨАТ-ын орлогыг огцом өсгөсөн. 6-7 дахин нэмэгдээд байна. Зөвхөн орлого бүрдүүлэгч талаас харвал Сангийн сайдын зөв байх. Гэхдээ нөгөө талд НӨАТ-ын гол зорилго болох далд эдийн засгийг ил болгох, иргэдээр дамжуулан үүнийг ил болгох зорилгоо мартаад нэгийг нь л яриад байж болохгүй шүү дээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.