СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Прокурор: МҮБХ мэдэгдлийн дагуу холбогдох арга хэмжээг авсан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Ардын хувьсгалын 102 жил, Үндэсний их баяр наадам болон аймаг, сумын ой, баяр наадмын хүчит бөхийн барилдааны үеэр холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулж,  Монголын Үндэсний бөхийн холбоонд прокурорын мэдэгдэл хүргүүлсэн.  

Тэгвэл Монголын Үндэсний бөхийн холбоо прокурорын мэдэгдлийн дагуу хийсэн ажил, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар хариу ирүүлсэн байна.

Тодруулбал, тус холбооноос Улаанбаатар хот болон 21 аймаг, 330 суманд ажиллаж, амьдарч байгаа бөхчүүдэд Монгол үндэсний бөхийн уламжлалт ёс жаяг, бөхийн жудаг, тэдгээрийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар улирал бүр сургалт зохион байгуулж, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, соён гэгээрүүлэх чиглэлээр анхаарч ажиллахаар болсон байна.

Ташрамд сануулахад, прокурорын байгууллагаас холбогдох хууль, дүрмийг зөрчсөн бөхчүүдийн үйлдлийг шалгаж, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.4-т  заасан “...бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх...” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлээр улс, аймгийн цолтой гурван бөхөд Зөрчлийн тухай хуулийн 6.28 дугаар зүйлийн 1 /Үндэсний их баяр наадмын тухай хууль зөрчих/-д заасны дагуу 500 мянган төгрөгөөр, аймгийн цолтой нэг бөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 /Хүний биед халдах/-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.