“Намайг харах олон нүд байвал би шантралгүй зорилгодоо хүрнэ” хэмээн ярих энэ эрхмийг Ц.Бямбасүрэн гэдэг. Өдгөө 34 настай, эхнэр хүүхдийн хамт амьдардаг.
Тэрээр 2016 оноос жингийн илүүдэлтэй болж эхэлснээр түүний одоогийн жин 220кг-д хүрчээ.
Ц.Бямбасүрэн бусдын харцнаас тухгүй мэдрэмж үргэлж авдаг болсон тул нийгмийн харилцаанд орохоос бага багаар татгалзаж, гэрээсээ ажилладаг болсон байна.
Гэртээ интернэт орчинд ажилладаг болсон нь амьдралын хэв маяг алдагдах, буруу хооллолтын эхлэл болсон хэмээн хэлж байлаа.
Сүүлийн нэг жилийн хугацаанд 70кг нэмснээ мэдсэнээр жингийн илүүдэлдээ цэг тавихаар шийджээ. Улмаар эрүүл жинд очихыг хүссэн түүнд тусламж хэрэгтэй байгааг биднээр дамжуулан ийнхүү илэрхийлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.