СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2022-12-04

Өрх толгойлсон ээж Т.Бүрэнтөгс: Том охин минь ээжийгээ өвдсөнийг сонсоод хүнд хэлбэрийн шоконд орж, амтлах мэдрэмжээ алдсан

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

“Надад үхэх эрх байхгүй ээ” хэмээн учирлан ярих цэл залуухан энэ бүсгүйг Т.Бүрэнтөгс гэдэг. Түүний хувьд 35 настай өрх толгойлсон ээж.

Тэрээр өсвөр насны хоёр охин, дэрсхэн өсөх бага насны хоёр хүүгийн хамт тавуулаа амьдардаг. Амьдралд алдах эрх хүн бүрт бий тул өөрийгөө ч өрөөлийг ч буруутгалгүй, шантрахыг үл мэдэн хичээж яваа эгэл жирийн ээж.

Т.Бүрэнтөгс бүсгүй умайн хүзүүний хорт хавдраар өнгөрсөн 5 дугаар сард оношлогдож, Монголд эмчлэгдэх боломжгүй гэх хариуг хүлээн аваад байгаа юм.

Энэтхэг улс руу эмчилгээнд явахад 70-90 сая төгрөг шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт ард түмнээс хандивын аянд нь нэгдэхийг хүсэж байна. Дөрвөн хүүхдийнхээ ирээдүйг бүтээх том үүрэгтэй түүний хувьд ажил хийх боломжгүй болсноор хүүхдийн мөнгөөрөө хүнс залгуулан гэртээ хэвтрийн дэглэмтэй байгаа аж.

Өвчин нь өдөр ирэх тусам хурдацтай тархаж, элэг, уушгиндаа үсэрхийлжээ. Гадаадад бүрэн эмчлэгдэх боломжтой тул ард иргэдэд хандаж, өөрийн гуйлтыг биднээр дамжуулан илэрхийллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.