СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
LIVE TALK | 2023-03-03

Хогон дундах саятан

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Гэр хорооллын хогоор дүүрэн хашаанд амьдрах энэхүү эрхмийг А.Чулуун гэдэг. Өдгөө 78 насыг зооглож яваа, хог түүж амьдрагчдын нэг.

Тэрбээр Дорнод аймгийн Баян-Уул суманд 1945 онд төржээ. Бага залуу насандаа арван жилийн дунд сургуулиа амжилттай дүүргээд, МУИС-ийн эдийн засгийн ангийг ядах юмгүй төгссөн өндөр боловсролтой нэгэн аж.

Их сургуулиа төгсөөд Төв аймгийн Барилгын яамны харьяа Барилгын конторт эдийн засагчаар ажилд оржээ. Гэсэн ч тухайн нийгмийн хүнд сурталтнуудын шахаа, удирдлагуудын матаасанд орсноор дөрвөн жил болоод ажлаасаа гарсан байна. Учир нь түүнийг хийж буй ажилдаа хэт сайн байсны төлөөс гэнэ.

Улмаар Улаанбаатарт амьдрах хүсэлтэй тэрбээр хотод хашаа байшин авч, ажил хийхээр шаргуу зүтгэсэн ч олон бүтэлгүйтэж, хог түүх амьдрал руу орж эхэлжээ. Гэсэн ч амьдралд огт гомдож байгаагүй. Толгой сийрэг учир муудсан юмгүй амьдарч ирсэн гэдгээ хэлж байв.

А.Чулуун гуай архи ууж, тамхи татдаггүй. “Тамхи татах аюултай, хажуудаа байнга мөнгө нэхдэг чөтгөртэй болно” гэж үздэг. Хар багаасаа ном уншиж эхэлсэн тул номоос өөр ханьгүй насыг барж яваа нэгэн аж.

1990 онд Д.Төмөр-Очирын "Мөнгө" гэдэг номыг уншаад Хөрөнгийн зах зээлд хөл тавьжээ. 30 жилийн хугацаанд хэдэн зуун компанийн хувьцаа авсан ч зах зээлийн шуурганд унаж, ихэнх нь дампуурсан гэв. Гэсэн ч нэлээд хэдэн томоохон компанийн хувьцаатай /“АПУ” ХК, “Говь” ХК гэх мэт/ жилдээ ногдол ашгаа аваад л эргүүлээд хувьцаандаа зарцуулдаг аж. Тэтгэврээсээ илүүчлээд ногдол ашиг гээд жилд гурван сая төгрөгөөр хувьцаа авдаг байна.

Тэрбээр яриа дундаа Хамба лам Д.Чойжамцын хэлдгээр “Бурханы ерөөлгүйгээр хоёр хүн амьдрахгүй гэдэг. Надад тийм хайр заяагаагүй ганцаар хорвоог туулж яваа хүн. Өөрийн зүйлсээ дүүгийнхээ зээнцэрт өвлүүлж үлдээнэ” хэмээж байлаа.

"Хогон дундах саятан" гэгдэх түүний ярилцлагыг “Live Talk” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас хүлээн авч үзнэ үү

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.