УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Ц.Туваан болон тус АН-ын гишүүд тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг хорих ангид нь очиж эргэсэн байна.
АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос Д.Мөнх-Эрдэнийн эрх зөрчигдөж байгаа асуудлаар хэлэлцэж, энэ асуудлыг анхааралдаа авах Ажлын хэсэг байгуулсан аж. Ажлын хэсгийн гишүүд ШШГЕГ-ын харьяа хорих 413 дугаар ангид очиж, Д.Мөнх-Эрдэнэтэй уулзсан байна.
АН-ын гишүүн Ж.Энхбат “Тус хорих ангид ШШГЕГ-ын тусгайгийнхан /SWAT баг/ ирж, Д.Мөнх-Эрдэнийг эрүүдэн шүүсэн, хүч хэрэглэсэн, яргалж хүний эрхийг ноцтой зөрчсөн байна” гэдэг мэдээлэл өглөө. Энэ талаар мөн өмнө нь манай сайт мэдээллэж байв.
Д.Мөнх-Эрдэнэд хорих ангийн зүгээс сахилгын шийтгэл оногдуулсан байна. “Үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан нь түүнийг магадлангаар суллахгүй байх зорилгоор оногдуулсан байх үндэслэлтэй” гэж АН-ын гишүүд үзэж буй ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.