СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-24

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхжээ

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад хийж буй ажлын айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровт бараалхжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын төлөөлөгчдийг найрсаг, халуун дотноор хүлээн авч буй Киргизийн төр, засаг, ард түмэнд талархал илэрхийлж, Бүгд Найрамдах Киргиз Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаровт уламжлаад, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын өргөтгөсөн хуралдааныг Киргиз Улс амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэжээ.

болсныг онцлоод айлчлалын үеэр ярьж тохиролцсон ажлуудаа хэрэгжүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллахаа нотлов.

Ерөнхийлөгч С.Жапаров Монгол Улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Монгол, Киргизийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөв, чиглэлийг тодорхойлсон чухал баримт бичиг болох “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал”-ыг байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Монголд айлчилсан дурсамжаасаа хуваалцав.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” санаачилгыг Киргизийн “Ногоон өв” санаачилгатай уялдуулан киргизийн жимс, жимсгэний модны суулгацыг Монгол Улсад нутагшуулах, Эрдэнэт хотод “Монгол, Киргизийн найрамдлын төгөл” цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохирч, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.