СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АТГ-ын дэд дарга Г.Азжаргал: Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазарыг албан ёсоор яллагдагчаар татаагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал цаг үеийн асуудлаар товч мэдээлэл өгөв. 

АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал:

-АТГ-т нийт гурван хэрэгт хэрэг бүртгэл нээн, шалгаж байна. Зөвхөн ногоон автобус гэхгүйгээр нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг бүхэлд нь шалгаж байна. Эрүүгийн хэрэг дээр оролцогч гэж байдаг. Сэжигтэн, яллагдагчаар татах гэх мэт. . Өнөөдрийн байдлаар тэдэн хүн гэж хэлэх боломжгүй байна. Гадаад улсын компанитай холбоотой иргэдийг саатуулсан, шалгаж байгаа асуудал бий.

Прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлэл өгөх үүрэгтэй. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Бид удахгүй өнөө маргаашгүй АТГ-т шалгаагдаж байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгнө гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюунаа
1 жилийн өмнө
66.181.190.13

Сумьяабазар даргын татах шаардлагагүй шүү дээ

Зочин
1 жилийн өмнө
202.9.46.85

Юун хэрэг бүртгэл вэ мөрдөн байцаалт байх ёстой биздээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.