Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар ирэх сард хоёр өдөр бүх нийтээр амарна.
Тодруулбал, арван нэгдүгээр сарын 14-ний өдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байгаа бөгөөд хуульд зааснаар энэ өдрийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн тэмдэглэж, бүх нийтээр амардаг. Өөрөөр "Монгол бахархлын өдөр" гэж нэрлэдэг.
Харин арван нэгдүгээр сарын 26-нд Улс тунхагласны өдөр. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Улс тунхагласны өдөр мөн бүх нийтээр амардаг. Гэсэн ч энэ жилийн нэгдүгээр сарын 26 амралтын өдөр буюу ням гарагт тохиож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
азтай юмаа бүтэн сайн таардаг нь