Нийслэлийн Ардчилсан нам ирэх арваннэгдүгээр сарын эхээр даргаа тодруулах товтой байна.
Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөж буй хэд хэдэн хүний нэр яригдаж буй юм. Тодруулбал, одоо Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сууж буй эрхмүүд Нийслэлийн намын хорооны даргад өрсөлдөхөөр бэлтгэл ажлаа хангаж буй аж.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан, М.Тулгат, Д.Батцогт, Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Баатархүү нарын нэр яригдаж байна. Нэг үеийн төлөөлөл болсон залуучуудын дунд өрсөлдөөн ширүүхэн өрнөх бололтой. Нөгөөтэйгүүр тэднийг АН-ын бүлэг, фракц, лидерүүд нь тус тусын хүнээ дэмжиж буй ажээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болох МоАХ-ынхон НИТХ-ын төлөөлөгч Д.Батцогтыг дэмжиж байгаа аж. Генсекийн суудалд өөрийн хүнээ тавих сонирхол Х.Баттулгад байсан ч дэмжлэг аваагүй тул Нийслэлийн АН-ын даргад ийнхүү өөрийн хүнээ тавихаар санаархаж буй аж.
Харин АН-ын дарга Л.Гантөмөрийн хувьд битүүхэндээ Д.Бадарсаныг дэмжиж буй юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.