СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-10-24

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

НӨАТ-ын буцаан олголтыг 2 хувиас 5 хувь болгож нэмэгдүүлэх асуудлаар иргэдийн саналыг УИХ цахим системээр дамжуулан авсан. Богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг аваад буй энэ асуудлаар зарим улстөрчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллийн байр суурийг хүргэж байна.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-УИХ-ын дарга Г.Занданшатар даргын санаачилсан 2 хувийг 5 болгож нэмэгдүүлье гэдэгт санал нэгдэж байна. Аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт их байна. Олон хүн татвар  төлснөөр нийт татварын бааз суурь нэмэгдэх нь гарцаагүй.

Харин нэг хэсэг нь татвар төлөөд нөгөө хэсэг нь төлдөггүй байж болохгүй. Аль болохоор татварын ачааллыг бууруулахын төлөө явах нь зүйтэй. Бизнес эрхлэхэд татварын дарамтад өртөж байна.

УИХ-ын дарга асан З.Энхболд:

-. Өнөөдрийнх шиг үрэлгэн Засгийн газар биш иргэд өөрсдөө мэдэж зарцуулвал эдийн засагт эерэг үр дүн үзүүлнэ.

Сэтгүүлч Ч. Лодойсамбуу:

-“НӨАТ-ын буцаан олгох хэмжээг нэмбэл өндөр орлоготой хүмүүс л их авна шүү дээ" гэх шалтаг хэлээд байгаа. Гэтэл Засгийн газар нийт татвар төлөгч иргэдийн 10 хувь нь л дунджаас дээш, өндөр орлоготой гэж зарласан. Тэгээд орлогыг нь тоолж байгаад татварыг нь шат дараалан нэмсэн. НӨАТ-ын буцаан олголт өндөр орлоготой хүмүүсийн хоол болно гэж эмээж байгаа бол тэр 10 хувь л НӨАТ-ын орлогыг бүтэн бүрдүүлдэг гэсэн үг үү? Хэрэв тийм бол тэднийгээ дахиж гадуурхаад өндөр орлоготой 10 хувьд буцаан олгох хувийг 2 хэвээр, үлдсэн 90 хувьд буцаан олгох хувийг 5 болговол төсвийн ачаалал буурчих биш үү? Өндийж ядаж байгаа тэр хэсгээ л зодоод, шимээд байя гэх үү?

Ер нь Бахтай нь аргагүй ярьдаг эдийн засгийн өсөлтийг иргэд нь биш эрх баригч нам нь л эдлээд байгаа хэрэг биш үү?

“Гэрэл медиа” группыг хамтран үүсгэн байгуулагч Ж.Отгонбаяр:  

-Болдын Жавхлан ах аа Та одоо болиоч дээ!! “Дүнжингарав” худалдааны төв орж, гутал авлаа. 250.000  төгрөг гэнэ. Буулгаад 240.000 өгье гэнэ. Тэгээд гутал авлаа. НӨАТ авах гэтэл өгсөнгүй. Худалдагч НӨАТ өгч болно тэгвэл 275.000 гэнэ. Энэ үед ганцхан сая төгрөгийн цалинтай ард түмэн чинь аль сонголтыг хийх бол? Гутлаа аваад хөлөө амраах зуур таван хүн тутамын тав нь НӨАТ-гүй худалдан авалт хийж байна. Ганц сая төгрөгийн цалинтай иргэдийн бодит амьдрал!

. Нийгмийн даатгалын шимтгэл гэж 10 хувь авдаг ч хэзээ ч үүргээ гүйцэтгэхгүй хөгийн татвар. . Эрүүл мэндийн даатгал ахиад л авна. Эрүүл Монгол хүн тэгээд хаана байна вэ?

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.