СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-24

🔴 Г.Сайханбаяр: Манай улс үндэсний зэвсэг галт хэрэгслийн үйлдвэртэй болсон

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
6 сарын өмнө

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд батлан хамгаалах салбарын төсөв болон техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар салбарын сайдаас тодруулав.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Өмнөх байнгын хорооны хурлуудаар батлан хамгаалах салбарын техникийн шинэчлэл, хувцас хангалтын талаар байнга шүүмжлэл гардаг байсан. Хугацаандаа олгодоггүй, техник хэрэгслийн хувьд 1960, 1970 оны техник төхөөрөмжүүдтэй шинэчлэх боломжгүй төсөв боломжгүй байна гэдэг байсан. Одоо манай улсын төсвийн орлого давж биелэгдсэн, төсөв тэлж байна. Энэ тал дээр төсөвт тусгагдсан зүйл юу байна вэ?

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:

-2024 оны Батлан хамгаалахын төсөвт хугацаат цэргийн албан хаагчид болон офицер ахлагчдын норм хангалтын асуудал дээр Сангийн яамнаас ихээхэн анхаарсан. Сүүлийн жилүүдэд хувцасны хангалтын төсөвт дунджаар 25-35 хувиар тавигддаг байсан бол ирэх жил 60 орчих хувиар тавигдсан. Ингэснээр Урсгал зардлуудад нэлээд анхаарч өгсөн өөдрөг төсөв болж байгаа.

Манай засгийн газраас зэвсэг техникийн шинэчлэлд ихээхэн анхаарч, тодорхой төсвийг суулгасаар ирсэн. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн татан авалтыг хийж эхэлсэн. Ирэх жилээс дотоодын хэрэгцээгээ хангах үйлдвэрлэлээ хийж эхэлнэ.

Ирэх жил тоног төхөөрөмжийн шинэчлэлд 8.7 тэрбум төгрөг нийтдээ 13 тэрбум төгрөг тавьсан. Энэ нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа багийн техникийг шинэчлэх хөрөнгө оруулалтын зардлыг тусгаж өгсөн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.