СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБТЗ-ын Хууль зүйн албаны орлогч даргад яллах дүгнэлт үйлдүүлнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Хууль зүйн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.Минжмаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2022 оноос хойш шалгаж буй юм.

Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, нийгэмлэгийнхээ дүрэм, журмыг зөрчин их хэмжээний мөнгө гаргуулан авч хохирол учруулсан хэрэгт холбогдсон аж. АТГ-ын мөрдөгчид энэ сарын 16-20-ны хооронд эрүүгийн 840 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймд нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-т хүргүүлсний дотор дээрх албан тушаалтны үйлдэл багтжээ.

Тэгвэл прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт авлига, албан тушаалын гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн тооцоод “Түнэл илч” ХХК-ийн захирал Л.Батнямын албан тушаалаа урвуулсан хэргийг шүүхэд шилжүүлсэн гэнэ. Тэрбээр хувийнхаа “Daewoo” загварын өөрөө буулгагч (самосваль) автомашиныг орон нутгийн өмчит компанид 2020 оны хоёрдугаар сард зах зээлийнхээс хэт өндөр үнээр “шахаж” 40 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.

Прокуророос Л.Батнямд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.