СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Улаанбаатар хотод 86 удаагийн үйлдлээр 294 ширхэг тарваганы мах, түүхий эд нэвтрүүлэхийг завджээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэл хотод 86 удаагийн үйлдлээр 294 ширхэг тарваганы мах, түүхий эд нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлэн, 90 иргэнд 27 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Мөн 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, хураагдсан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч зохих журмын дагуу устгалд оруулжээ. 

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн “Тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/862 дугаар захирамж, Онцгой комиссын даргын 08 дугаар сарын 15-ны өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг нийслэлийн нутаг дэвсгэрт тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын ажлыг эрчимжүүлж ажиллажээ.

Багануур дүүргийн “Хэрлэнгийн гүүр”, Багахангай дүүргийн “Замын цагдаагийн хяналтын пост”, Налайх дүүргийн “Городок салдаг уулзвар”, Сонгинохайрхан дүүргийн “Эмээлт, Баруун туруун”, Хан-Уул дүүргийн “Өлзийт, Тавантолгойн гүүр”, Чингэлтэй дүүргийн “Гүнт” зэрэг авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод нийт 62 хоногийн хугацаанд давхардсан тоогоор 2100 алба хаагч үүрэг гүйцэтгэж, нийт 120.500 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийжээ.

. Мөн 204.1 сая төгрөгийн нөхөн төлбөр төлүүлж, хураагдсан тарвага, түүхий эдийг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч зохих журмын дагуу устгалд оруулсан байна.

Түүнчлэн нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан хуваарийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Эрүүл мэндийн газартай хамтран “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийн үүрэг гүйцэтгэл, үйл ажиллагаанд нийт 25 удаа хяналт тавьж, үүрэг чиглэл, мэргэжлийн заавар зөвлөгөө өгч ажиллажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.