™ watch dif|
Нийгэм | 2023-10-24

Хэнтий аймгийн 600 малчин чуулав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

“Эрдэнэт сүргийн эзэд-600” малчдын чуулга уулзалт Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад болж 18 сумын 600 гаруй малчид оролцож, санал бодлоо солилцлоо.

Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар “Шинэ сэргэлтийн бодлого-Хөдөөгийн сэргэлт”, Малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улс 5 жил төлөх шийдвэр, төрөөс малчид руу чиглэсэн бодлого шийдвэр, улсын төсвийн талаар танилцуулга хийсэн.

Хүнс, Хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн 2023.10.16-ны өдрийн хуралдаанаар Хэнтий аймгийн Дадал суманд үржүүлж буй Мах-сүүний хосолмол ашиг шимтэй дадлын ухаа үхрийг “ДАДАЛЫН УХАА” үүлдрээр батлуулаад байгааг энэ чуулганы үеэр онцлов.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, ОНБТСҮХ-ны дарга, Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, ХХААХҮ-ийн дэд М.Ганхүлэг нар оролцож байна.



Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.