Нэг настай хүүхдийг зодсон цэцэрлэгийн багшийн хэргийг прокурорт шилжүүлжээ.
Ой гарантай хүүхдийг цэцэрлэгийн багш нь зодсон бичлэг есдүгээр сард олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тодруулбал 2023 оны есдүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын "Бамбаруушхан” цэцэрлэгийн багш М нь нэг нас гарантай А-г зодож, эрх чөлөөнд нь халдсан гомдол мэдээллийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байдаг.
Тэгвэл нэг настай хүүхдийн биед халдсан яллагдагч “М”-д холбогдох Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дэхь хэсэгт заасан эрүүгийн хэргийг харьяа прокурорт шилжүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.