"Автомашиныг нь ачих гэлээ" хэмээн ачилтын компанийн ажилтан руу мэс барьж, танхайрсан этгээдэд 100 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр 37 настай, эрэгтэй “О” гэгч нь тээврийн хэрэгсэл ачилтын компанийн ажилтныг машин ачих гэлээ гэх шалтгаанаар мэс барьж танхайрсан үйлдэлд шүүгчийн шийтгэврээр 100 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.