НӨАТ-ын урамшууллын гуравдугаар улирлын буцаан олголтыг ирэх баасан гарагаас олгож эхэлнэ. Буцаан олголтод 2023 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримт буюу аравдугаар сарын 8-ны 12:59 цагаас өмнө ebarimt системд бүртгүүлсэн дүн хамаарна.
Иргэд буцаан олголтын урамшууллаар татвараа төлөх боломжтой. Татварын байгууллагаас энэхүү хүсэлтийг аравдугаар сарын 18-23-ныг хүртэл авсан. Хүсэлт гаргаагүй иргэдийн хувьд буцаан олголтоо энэ сарын 27-ноос эхлэн авна.
Нийт 34 мянга 104 иргэн хөрөнгийн татвартаа 422,4 сая төгрөгийг НӨАТ-ын буцаан олголтоороо төлсөн байна.
НӨАТ-ын буцаан олголтын мөнгөөр:
-Автотээврийн хэрэгслийн албан татвар
-Галт зэвсгийн албан татвар
-Үл хөдлөх хөрөнгийн албан татвар
-Газрын төлбөр
-Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
-Малын тоо, толгойн албан татвар
-Авто зам, замын байгууламжийн албан татвараа төлөх боломжтой юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байхшүй
Nznznnsksmzdnndnd
Nznznnsksmzdnndnd
5% авъяа